價格:免費
更新日期:2019-05-31
檔案大小:20M
目前版本:1.4.4
版本需求:Android 5.0 以上版本
官方網站:http://ebulan.com
Email:felagund180@gmail.com
聯絡地址:隱私權政策
Монгол оронд бурханы шашин гурвантаа дэлгэрсний сүүлийн дэлгэрэлтийн үед Итгэл гэдэг хэмжээ багатай ч агуулга гүйцэд ном үлэмж алдартай болсоор өнөөг хүрчээ.
Учир нь монголчууд эрт цагаас буюу лавтай Их гүрний үеэс үндэсний бичиг үсгээ заан сургахдаа "Цагаан толгой" үсэглэл заадаг байлаа. Ийнхүү үсэг үзэж нүдлээд үе холбомогц Чингис богдын зохиосон гэх "Оюун түлхүүр сургаал"-ыг уншуулж бичүүлж, тайлбарлан заадаг уламжлалыг нэгэн ном даван гарч, түрэн орж ирээд түүнээс дутуугүй алдар, байр суурийг олсон билээ.
Энэ нь сүүлийн хэдэн зууны манай уламжлалт сэхээтэн болсон мянга мянган лам хуврагууд төвөдийн сав, шар үсгийн толгойг холбон үзмэгц уншиж цээжилдэг ном нь тул чухам бидний Жамд буюу Итгэл хэмээн төвөд, монгол хэлээр товч нэрлэдэг ном болно. Уг номыг бурханы шавь буяны садан бүр толгой дараалан тогтоосон байх төдийгүй эгэл жирийн гэргийтэн харчуул борчуул, бүр ямар ч бичиг үсэггүй сүсэгтнүүд хүртэл бүрнээр болон товчоор цээжилсэн байх нь элбэг байдаг.
Хурал ном, хүрээ хийдийн уншлагын оройн дээд эх болсон ном тул үүгээр буюу Итгэл-ээр эхлэн номын дуу мөнхөд дуурссаар байдаг буй.
(itgel)