速報APP / 教育 / MemoWords

MemoWords

價格:免費

更新日期:2020-03-15

檔案大小:29.9 MB

目前版本:1.1

版本需求:系統需求:iOS 9.0 或以後版本。相容裝置:iPhone、iPad、iPod touch。

支援語言:蒙古文

MemoWords(圖1)-速報App

Хэл сурах үйл явц нь өөрөө адармаатай бөгөөд хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг ба тухайн хүний хичээл зүтгэл нэн түрүүнд тавигддаг. Сонсох, унших, бичих дасгал хийхээс гадна дүрэм, үгсийн сангаа нэмэх зэргээр тасралтгүй үргэлжилнэ. Тэгвэл хэл сурах энэхүү цогц үйл ажиллагааны нэг хэсэг болох үгсийн сангаа нэмэх буюу шинэ үгсийг тогтооход бидэнд бэрхшээл учирдаг. Цаасан дээр шинэ үгсийн жагсаалт бичин олон дахин давтаж цээжлэх уламжлалт арга үр дүнгүй гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Учир нь тогтоосон гэж бодсон хэдий ч шинэ үгээ хэдхэн хоногийн дараа уншиж буй бичвэрт гарч ирэхэд санахгүй, толь бичгээ дахин барьж авч байсан тохиолдол бидэнд олон бий.

Тэгвэл Монголын Оюун Ухааны Академийн олон жил амжилттай хэрэгжсэн гадаад хэлний үг цээжлэх сургалтын хөтөлбөр дээр үндэслэн ой тогтоолтын арга буюу таны тархины ажиллах онцлогт тохирсон, сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр хүссэн хэлний үгээ цээжлэх олон хэлний MemoWords аппликейшн таны гар дээр очоод байна.

MemoWords(圖2)-速報App

Хөгжүүлэлт хийгдэж үгсийн сан тогтмол нэмэгдэх энэ апп-ын тусламжтайгаар та Япон хэлний түвшин тогтоох шалгалт, Солонгос хэлний Тоpik, Англи хэлний TOEFL-ийн шалгалт зэрэг 10 хэлнээс сонгон суралцаж буй хэлний шалгалтыг амжилттай өгөх боломжтой юм.

Хэлний сонголт:

MemoWords(圖3)-速報App

Англи, Солонгос, Япон, Испани, Турк, Герман, Хятад, Орос, Франц, Итали

Бүхнийг сурж чаддаг Memo мангастай хамт үгээ цээжилж хэлээ сурцгаая! ;)

MemoWords(圖4)-速報App

MemoWords(圖5)-速報App