速報APP / 旅遊與地方資訊 / KTO Ulaanbaatar

KTO Ulaanbaatar

價格:免費

更新日期:2018-12-15

檔案大小:7.4M

目前版本:1.5.2

版本需求:Android 4.1 以上版本

官方網站:https://ktoulaanbaatar.mn

Email:modiwsoft@gmail.com

聯絡地址:隱私權政策

KTO Ulaanbaatar(圖1)-速報App

КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын бүтээсэн КТО УБ мобайл аппликейшн нь таны утсанд заавал байх ёстой цэснүүдийн нэг бөгөөд БНСУ-ын аялал жуулчлалтай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг өөртөө багтааснаараа онцлогтой.

Энэхүү апп-ыг та гар утсан дээрээ суулгаснаар Солонгосын үзэсгэлэнт аялал жуулчлалын цогцолбор газрууд, амтлаг хоолнууд, ая тухтай зочид буудлууд, гайхалтай фестиваль, загвар сонголт ихтэй томоохон дэлгүүрүүд гэх мэт аялалыг тань сонирхолтой байлгах бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой.

KTO Ulaanbaatar(圖2)-速報App

Түүнчлэн газрын зураг, нийтийн тээврийн талаар мэдээлэл, тухайн өдрийн валютын ханш, яаралтай үед холбоо барих утасны дугаарууд зэргийг ч мөн аялагч та бүхэнд зориулан нэгтгэн хүргэж байна.

Төрөл бүрийн сонин содон мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь аппликейшнээс хүлээн авах боломжтой бөгөөд зөвхөн аялагчдад зориулсан Солонгос дахь шинэ аялал жуулчлалын бүс нутгууд, ресторан, зочид буудлууд, дэлгүүрүүд мөн сонирхолтой арга хэмжээнүүдийн тусгай хөнгөлөлт урамшууллыг манай аппликейшнаар дамжуулан авч болно. Апп дахь СОЛОНГОСЫН ТУХАЙ гэсэн цэсээс цагийн зөрүү, валютын ханш, яаралтай тусламж хэрэгтэй үед холбогдох дугаарууд, нийтийн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь гэх мэт танд хэрэгцээтэй олон мэдээллийг авах боломжтой.

KTO Ulaanbaatar(圖3)-速報App

Та Солонгосын Пусан эсвэл Сөүл хаана ч байсан таны байгаа байршлаас хамгийн ойр байдаг үйлчилгээний газруудруу таныг хөтөлнө.

КТО УБ апп нь таныг интернетгүй үед ч хэрэгцээт мэдээллээр тань хангах болно. Апп хэрэглэгчид өөрт хэрэгцээтэй шинэ соргог мэдээ мэдээллийг интернет орчингүй байсан ч хадгалж аван хүссэн үедээ эргүүлэн унших боломжтой.

KTO Ulaanbaatar(圖4)-速報App

КТО УБ аппликейшны мэдээ мэдээллүүд БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорациас бэлтгэгддэг тул мэдээллийн үнэн бодит байдалд та эргэлзэхгүй байж болно. Хэрэв та Солонгос улсад аялахаар төлөвлөж байгаа бол , хэрэв тус улсад аялахаар очсон байгаа бол эсвэл Солонгосын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа бол энэхүү апп хэзээд таны мэдээллийн эх үүсвэр тань байх болно. КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар таны Солонгос аяллыг дурсамжтай байлгахын тулд үргэлж хичээн ажиллах болно.

KTO Ulaanbaatar(圖5)-速報App